08.23.2011-ний өдрийн бодрол

Яагаад ч юм үүлтэй, саарал өдөрт дуртай юм. Аливааг бодож эргэцүүлэхэд ч юм уу, melancholly-доход таарсан өдөр ч юм уу, кофе ууж, намуухан хөгжим сонсоод л ... Гэхдээ л сайхан.
Хүний амьдрал гэдэг их сонин юм шүү, амьдралд хэнтэй ч, ямар ч хүнтэй, ямар ч зүйлтэй тохиолдох л юм. Инээдтэй, сэтгэл түгшээсэн, голд ортол гомдоосон, дэндүү жаргалтай болгосон гээд л .... Сайхан хүмүүстэй таарч, аль болох амьдралаас зөв сургамж авах нь амьдралд өгөх хамгийн эерэг зүйл юм даа. Сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс амьдралд минь их таараасай гэж... Ер нь уулын аль бэлийн, аль жимээр явж байгаагаас л хамаарах байх.
За тэгээд хир удаан амьдрахаас шалтгаалаад бидний урд зөндөө урт зам байж л байна. Гэвч хэзээ ч дардан шулуун зам гэж байхгүй нь лавтай...
Миний л хувьд бол амьдралын жижигхэн зүйлсээс л аз жаргалыг авч болно гэж боддог. Их амбицтай байх тусам улам л их асуудал үүсдэг. Нуурын эрэг дээр ч юм уу, том цонхнуудтай модон байшинтай, тэндээ юм юмтай байдаг бол тийм газар амьдраад л баймаар. Гэхдээ биологийн үүднээс бол амьдрал тэр чигээрээ тэмцэл. Харин нийгэм арай энэрэнгүй... Хннн нийгэм гэдэг их сонин тогтолцоо шүү. Биднийг программчилж, ийм байх ёстой тийм байх хэрэгтэй гээд л... Хэдий бид нийгэмд амьдарч байгаа ч нийгэмийг бүрэн ухаарч чадахгүй амьдраад л байдаг юм шиг, мөн нийгэмтэй зөрчилдөж байдаг ч юм шиг... Эсвэл энэ бүхнийг загас голын урсгал дагадаг шиг л урсгалаар нь яваад байх хэрэгтэй юм болов уу?
Надад бол юу ч бодогдох юм алга, бас ихээр хүссэн ч юм алга байгаад байх юм. Хэнийг ч шүүмжилмээргүй, буруутгамааргүй... юу хүссэнээ л хийг. Хязгаар нь үл мэдэгдэм ертөнцийн тоос л төдий шүү дээ... Энгийн байдал л хамгийн сайхан бас энгийн нь.





 

Duuk 2011 (c)