Амьдралд гаргадаг алдаануудын олонхи нь амжилтанд хир ойрхон ирсэнээ ухаарч чадалгүй бууж өгсөн хүмүүс юм.



Сайн найз минь надад саяхан энэ өгүүллэгийг англи дээр явуулсан юм... нэг найзынхаа Фэйсбүүкээс олсон юм гэсэн. Таалагдаад гоё өгүүллэг байхаар нь олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс юм бичдэггүй ч гэсэн чадахаараа эх хэл рүүгээ хөврүүллээ. Уншаад үзээрэй.



Гэрлэлт

Эхнэрээ хоолоо бэлдээд байж байсан тэр орой гэртээ ирчихээд түүний гарнаас атган надад чамд хэлэх юм байна гэж хэлсэн юм. Тэр суугаад чимээгүйхэн хоолоо идлээ. Ахиад л түүний нүднээс зовлонт байдлыг олж анзаарав.
Би хэрхэн амаа нээснээ ч мэдсэнгүй. Гэвч би түүнд юу бодож байгаагаа мэдэгдэх хэрэгтэй байлаа. Би салахыг хүсч байв. Би энэ сэдвийг эвтэйхнээр эхлүүллээ. Тэр миний үгэнд ундууцахын оронд яагаад хэмээн намуухнаар асуулаа.
Би түүний асуултаас зайлсхийхэд харин тэр уурлаж савхаа шидээд над руу чи бол эр хүн биш хэмээн хашгирав.
Тэр орой бид хоёр бие биетэйгээ үг дуугарсан ч үгүй. Тэр уйлсаар л байв. Бидний гэрлэлтэнд юу болохоо байсныг мэдэхийг хүсч байгааг нь мэдэж байлаа. Би тэрэнд арай л гэж санааг нь амраачих хариулт өгсөн юм; түүнийг хайрлах зүрхээ Жэйнд өгсөн. Би түүнийг ахиж хайрлахаа больсоноо ч хэлэв. Би түүнийг эвгүй байдалд оруулав.
Түүнд бидний байшинг мөн машин авах түүнчлэн компанийхаа 30 хувийн хөрөнгийг өгөхөөр болсон салалтын өргөдлийг гэмшин барин өглөө.
Тэр түүн рүү хальт хармагцаа л хэдэн хэсэг болгоод урчихав. Арван жил амьдарсан эхнэр маань шал өөр хүн болчихож. Би түүний цаг хугацаа, боломж, эрч хүчийг нь дэмий хий хоосон зүйл болгосондоо харамсч байсан ч Жэйнд хайртай гэж хэлсэн үгнээсээ буцаж чадахгүй байв. Эцэст нь тэр харахыг хүсч байснаар минь миний өмнө уйллаа. Түүний уйлж байгаа нь надад харин ч тайвшралыг авчирч байв. Хэдэн долоо хоног толгойны өвчин болж байсан салалтын талаархи санаа минь улам лавшран тодорхой болж ирлээ.
Дараагийн өдөр нь гэртээ оройтож ирэхэд түүнийг ширээн дээр юм бичээд сууж байхыг нь олж харав. Оройн хоолоо ч идэлгүй унтахаар яваад тун ч удалгүй унтлаа. Жэйнтэй тэмдэглүүштэй өдрийг өнгөрүүлж хамт байсан учраас тэр.
Хальт сэрээд харахад тэр ширээн дээр нөгөөх юмаа бичсэн хэвээрээ л байв. Би ч тоосонгүй эргэж хараад ахин унтаж орхив.
Өглөө гэхэд тэр надад салалтын нөхцлүүд үзүүлэв. Үүнд нь тэр надаас юу ч авахгүй харин түүний оронд салалтын өмнө нэг сар хамт байхыг хүссэн байв. Энэ нэг сард хамтдаа юу ч болоогүй юм шиг урьдынх шигээ амьдрахыг хүссэн байлаа. Шалтгаан нь их энгийн.
Бидний хүү нэг саржин шалгалтуудаа өгөх ёстой байсан ба өөрсдийнхөө салалтаас болж хүүгээ хямраахыг хүсээгүй байв.
Надад боломжийн санагдлаа. Гэвч тэр надаас өшөө нэг юм хүсээд, хуримынхаа өдөр шинэхэн хосуудын өрөө лүү намайг хэрхэн тэвэрч оруулснаа санаж байна уу гэв. Энэ нэг сарын турш түүнийг унтлагынх нь өрөөнөөс урд хаалга хүртэл өглөө бүр өргөж явж байхыг хүссэн байв. Би түүнийг галзуурч байна л гэж бодлоо. Сүүлчийн энэ өдрүүдийг тэвчээд өнгөрүүлэхийн тулд түүний хачирхалтай саналыг аргагүйд хүлээж авав.
Жэйнд эхнэрийнхээ салалтын талаархи нөхцөлүүдийг хэлэхэд тэрээр чангаар инээгээд утгагүй балай юм гэж бодон, тэр ямар ч арга хэрэглэх гэсэн бай салалттай нүүр тулах л болно доо гэж ёжтойгоор хэллээ.
Миний салалтын хүсэлт тодорхой болсоны дараагаас эхнэр бид хоёрын дунд хэн ч байхгүй болов. Түүнийг тэвэрч явах анхны өдөр бид хоёр хоёулаа багагүй сандарсан харагдаж байлаа. Аав ээжийг гар дээрээ өргөж байна хэмээн хүү минь бидний ард алгаа ташиж байв. Түүний энэ хэдэн үг надад хэцүү санагдав. Унтлагын өрөөнөөс коридор тэгээд хаалга... Би түүнийг гар дээрээ өргөн арав орчим метр алхсан байв. Тэр нүдээ аниад хүүдээ салалтын талаар битгий хэлээрэй хэмээн аяахнаар хэлэв. Би ч толгойгоо дохилоо, дотор минь бага зэрэг гуниг төрлөө. Би түүнийг хаалганы гадаа буулгаад тэр ажилдаа явах автобусаа хүлээхээр явлаа. Би харин ажил руугаа ганцаараа явав.
Хоёр дах өдөр нь бидэнд жүжиглэхэд арай хялбар болов. Тэр цээжийг минь дэрлэсэн байсан бөгөөд цамцнаас нь үнэртэй ус үнэртэж байв. Тэгэхэд л энэ эмэгтэйг хир удаан анхаарахгүй явснаа мэдлээ. Түүнийг хөгширсөн байхыг ч анзаарав. Царайнд нь үрчлээ суун үс нь цайрсан байлаа! Бидний гэрлэлт түүнд ийм л төлөөс авчирсан байна. Хормын турш би түүнд юу хийснээ гайхав.
Дөрөв дөх өдөр, түүнийг өргөхөд эргээд бидний дотно харьцаа сэргэж байгааг мэдэрлээ. Энэ л эмэгтэй надад амьдралынхаа арван жилийг өгсөн шүү дээ.
Тав дах өдөр, зургаа дах өдөр... Дотно байдал маань улам сэргэж байгааг ахин мэдэрлээ. Жэйнд энэ талаар цухуйлгасангүй. Сар хиртэй болоход түүнийг өргөхөд улам хөнгөхөн болсон байв. Өдөр тутмын дасгалын дүнд л би хүч суусан бололтой.
Нэгэн өглөө тэр юу өмсөхөө сонгох гэж хэдэн даашинз өмсч үзсэн боловч аль нь ч таарахгүй байв. Тэрээр санаа алдаад миний бүх даашинз томдчихож гэлээ. Гэнэт түүнийг турсан байгааг анзаараад яагаад өргөхөд хөнгөхөн болоод байсан учрыг оллоо. Гэнэт толгой руу нэг юм оров... Тэр минь зүрхэндээ маш их уйтгар гунигийг тээсэн байж.
Зөнгөөрөө л түүнд дөхөн толгойг нь иллээ.
Тэр мөчид хүү минь ирээд ааваа, ээжийг өргөж явах цаг боллоо гэв. Аав нь ээжийг нь өргөөд явж байгаа нь түүний амьдралын чухал хэсэг болчихсон байлаа. Эхнэр минь хүүгээ хүрээд ир хэмээн дохиод түүнийг маш чангаар тэвэрлээ. Сүүлийн мөчид бодлоо өөрчилчихвий хэмээн би цааш харан зогсов. Дараагаар нь түүнийг гартаа тэврээд унтлагын өрөөнөөс коридор дамжин хаалга хүрлээ. Түүний гар нь хүзүүгээр минь эвлэгхэн бөгөөд зөөлхөн тэвэрсэн байв. Түүнийг яг хуримын өдрийнх шигээ чанга ч тэвэрсэн байлаа.
Гэвч түүний турж байгаа нь санааг минь зовоож байв. Түүнийг өргөж явах сүүлийн өдрөө би арайхын л хөлөө зөөн алхаж байлаа. Хүү минь сургуульдаа явчихсан ч байв. Түүнийг чанга гэгч нь тэврээд бидний амьдралд дотно харьцаа дутагдсаныг анзаарсангүй явж гэдгээ хэллээ.
Би ч явлаа... Машиныхаа хаалгыг түгжилгүй үсрэх шахам буув. Ямар нэг зогсолт бодлыг минь өөрчилчихвий хэмээн айсан минь тэр... Шатаар дээш өгслөө. Жэйнийг хаалгаа онгойлгоход нь Уучилаарай, Жэйн, би салахаа болилоо гэв.
Тэр над руу хөшсөн мэт хараад духан дээр минь дарж үзсэнээ чи чинь халуурчихаа юу даа гэлээ. Би түүний гарыг аваад Уучилаарай, Жэйн би салахаа больсон. Бидний гэрлэлтийн амьдрал залхуутай болсон нь бид бие биенийгээ хайрлахаа болисоноос бус амьдралынхаа үнэ цэнэтэй зүйлсийг орхигдуулсанаас болж. Хуримынхаа өдөр түүнийгээ гэр лүү тэвэрч оруулсан тэр л үеэс хойш үхэл биднийг салгах хүртэл түүнтэй хамт байх ёстойгоо одоо л би ухаарч байна гэв.
Жэйн гэнэт сэргэснээ намайг чанга гэгч нь алгадаад хаалгаа саван уйлж гарлаа. Би ч шат уруудан яваад өгөв.
Замд дайралдсан цэцгийн дэлгүүрээс эхнэртэй зориулж баглаа цэцэг захиаллаа. Худалдагч охин ил захидал дээр юу гэж бичихийг асуухад нь би инээмсэглээд би чинь чамайгаа өглөө бүр, үхэл биднийг салгах хүртэл тэвэрч явах болно гэж бичүүллээ.
Тэр шөнө нь баглаа цэцгээ барин нүүрэндээ инээмсэглэл тодруулан шат өгсөөд... эхнэрээ орондоо амьсгал хураасан байхыг олсон юм.
Жэйнтэй яваад завгүй байх хоорондуур минь эхнэр минь ХАВДАР тусаад хэдэн сар түүнтэй тэмцэж байжээ. Тэр минь удахгүй үхэхээ мэдэн, салалтаас болоод хүүгээ сөрөг ойлголттой болохоос сэргийлсэн байв.
Эцэст нь, хүүгийнхээ нүдэнд--- Би халамжит нөхөр...

Амьдралын тэр л жижиг сажиг зүйлс харилцаанд хамгийн их нөлөөлдөг аж. Энэ бол орд харш, машин, эд хөрөнгө, банкин дах хадгаламж чинь биш. Эдгээр зүйлс нь жаргалтай байх орчинд дэм болохоос өөрсөддөө бэлэглэх жинхэнэ аз жаргалыг өгч чадахгүй. Тиймээс ханийхаа найз нөхөр нь байх цагийг заавал гаргаж, дотно харьцаатай байхын тулд жижиг ч гэсэн тэр л чухал зүйлсийг бие биедээ хийж өгч байгаарай. Жинхэнэ аз жаргалтай хуримыг өөрсдөө бий болгоорой!

Үүнийг хуваалцахгүй байлаа гээд таньд юу ч тохиолдохгүй.

Үүнийг хуваалцлаа гэхэд магад нэг ч гэсэн гэрлэлтийг аварч болох юм.

Амьдралд гаргадаг алдаануудын олонхи нь амжилтанд хир ойрхон ирсэнээ ухаарч чадалгүй бууж өгсөн хүмүүс юм.



Хосуудад эсвэл ганц бие хүмүүстээ....... :)






2 comments:

  1. аймшигтай бас гайхалтай :)

    ReplyDelete
  2. Duya igej hunii nulims garaghaa bolildoo :((
    SUzi

    ReplyDelete

 

Duuk 2011 (c)