Яагаад ч юм үүлтэй, саарал өдөрт дуртай юм. Аливааг бодож эргэцүүлэхэд ч юм уу, melancholly-доход таарсан өдөр ч юм уу, кофе ууж, намуухан хөгжим сонсоод л ... Гэхдээ л сайхан.
Хүний амьдрал гэдэг их сонин юм шүү, амьдралд хэнтэй ч, ямар ч хүнтэй, ямар ч зүйлтэй тохиолдох л юм. Инээдтэй, сэтгэл түгшээсэн, голд ортол гомдоосон, дэндүү жаргалтай болгосон гээд л .... Сайхан хүмүүстэй таарч, аль болох амьдралаас зөв сургамж авах нь амьдралд өгөх хамгийн эерэг зүйл юм даа. Сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс амьдралд минь их таараасай гэж... Ер нь уулын аль бэлийн, аль жимээр явж байгаагаас л хамаарах байх.
За тэгээд хир удаан амьдрахаас шалтгаалаад бидний урд зөндөө урт зам байж л байна. Гэвч хэзээ ч дардан шулуун зам гэж байхгүй нь лавтай...
Миний л хувьд бол амьдралын жижигхэн зүйлсээс л аз жаргалыг авч болно гэж боддог. Их амбицтай байх тусам улам л их асуудал үүсдэг. Нуурын эрэг дээр ч юм уу, том цонхнуудтай модон байшинтай, тэндээ юм юмтай байдаг бол тийм газар амьдраад л баймаар. Гэхдээ биологийн үүднээс бол амьдрал тэр чигээрээ тэмцэл. Харин нийгэм арай энэрэнгүй... Хннн нийгэм гэдэг их сонин тогтолцоо шүү. Биднийг программчилж, ийм байх ёстой тийм байх хэрэгтэй гээд л... Хэдий бид нийгэмд амьдарч байгаа ч нийгэмийг бүрэн ухаарч чадахгүй амьдраад л байдаг юм шиг, мөн нийгэмтэй зөрчилдөж байдаг ч юм шиг... Эсвэл энэ бүхнийг загас голын урсгал дагадаг шиг л урсгалаар нь яваад байх хэрэгтэй юм болов уу?
Надад бол юу ч бодогдох юм алга, бас ихээр хүссэн ч юм алга байгаад байх юм. Хэнийг ч шүүмжилмээргүй, буруутгамааргүй... юу хүссэнээ л хийг. Хязгаар нь үл мэдэгдэм ертөнцийн тоос л төдий шүү дээ... Энгийн байдал л хамгийн сайхан бас энгийн нь.
Subscribe to:
Post Comments (Atom)
Хүний байгалийн зан авир болон нийгмийн стандарт нь хоёул хүний тархинаас хамаарна. Бид өөрсдийн тархиараа бүтээсэн ертөнцөд тархиараа удирдах байгалийн зан авир-тайгаа амьдарч байгаа. Хүн бүрийн дотор хоёр хүн байгаа. Нийгэмийн бүтэц яг тогтсон хэв маягт баридсан. Хийх юмыг хийх үед нь хийж, ямар нэгэн дүрэм журам зөрчихгүй нэг ёсондоо аав ээжийн дуулгавартай хүүхдүүд нь ихэнхдээ left brain (зарчимч хүмүс) байх магадлал өндөр. Нөгөө талаас хүний өөрийн байгалаас заясан хүсэл сонирхол. Ихэнхдээ сэтгэл зүрх болон сэтгэл хөдлөлөө сонсдог хүмүүс нь урлагийн хүмүүс байх магадлалтай. Тэд ямар нэгэн хэв маягт баригддаггүй, өөрийн хүссэн зүйлээ хийхийг эрмэлздэг, бүтээлч. Гэхдээ нийгэм өөрөө тогтсон дүрмэнд баригдсан ба хоорондын хамаарал дээр тогтсон. Нөгөө талаас сэтгэл хөдлөл хүсэл бол үүрдийн биш түр зуурын. Өнөөдөр хүн хүслээ сонсоод дүрэмээс гажилаа гэхэд түүний үр дүн нь маргааш бодит нийгэм дээр таатай үр дүн авчирахгүй байх магадлалтай. Хүн дотор right left brain аль аль байдаг болхоор хүний natural хүсэл таашаал болон нийгэм дахь дүрэм журам нь байнга зөрчилдөж байна. Хүслээ дагах уу? Дүрэм дагах уу? Маргааш ном авах мөнгөөрөө өнөөдөр юм аваад идэх үү? эсвэл номоо авах уу? Шалгалтанд бэлдэж байгаа бол мэдээж бэлдэх процесс нь тийм ч хүссэн зүйл биш байх, гэхдээ шалгалтыг давах нь аз жаргалын нэг хэсэг. Миний бодлоор right brain үргэлж left brain-ээ удирдах шаардлагатай гэж боддог. Хэрэв хүн болгон хүссэн зүйлээ хийгээд унавал амьтанаас ялгаагүй. Загас хүслийнхээ хэмжээг мэдэхгүй их идсээр байгаад үхдэгтэй адил. Мөн бас судлаачид хэлэхдээ яг ямар амжилтньд хүрсэн нь хамаагүй, урлагийн хүмүүсээс (right) илүү scientist илүү аз жаргалтай амьдардаг гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Голын усргалыг сөрөх талаар бодсоны оронд урсгалаа дагаад гэхдээ илүү хурдан сэлэхээ бодсон нь дээр байх.
ReplyDelete